Нэвтрэх

Ажиллах журам

ТУСГАЙ ДУГААРТ МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ ТӨВИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

 

Зорилго

Энэхүү журам нь тусгай дугаарт төрийн болон хувийн хэвшлийн  байгууллага аж ахуй нэгж компаниуд, албан хаагчийн хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн, иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн өргөдөл, гомдлыг цаг тухайд нь шийдвэрлээгүй зэрэг маргаантай холбоотой мэдээллийг хүлээн авах цааш нь нэн даруй төрийн зохих байгууллагад мэдээлэх, авилга, хүнд сурталыг багасгах, арилгахад иргэдийн оролцоог дэмжих ажлыг зохицуулахад оршино.

Эх сурвалж

Энэхүү журам нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжуудад нийцсэн агуулгатай бөгөөд журмаар зохицуулагдаагүй асуудлаар холбогдох хууль тогтоомжид заасныг баримтална.

Тусгай дугаарт иргэдийн гомдлыг хүлээн авахдаа  Транспаренси ИнтэрнэшлТББ ажилтан нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

-       Утасны дуудлагыг хүлээн  авахдаа  Транспаренси Интэрнэшл Монгол ТББ зорилго үйл ажиллагаа дуудлага хүлээн авах төвийн талаар танилцуулна.

 

-       Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнуудын талаар санал гомдлыг хүлээн авах дараалал:

 

o   Байгууллагын нэр

o   Албан тушаалтны нэр

o   Албан тушаал

o   Гаргасан зөрчлийн талаар

o   Зөрчил, гаргасан огноо

o   Байгууллага , албан тушаалтантай холбоотой зөрчилийн талаарх баримт мэдээ сэлт /аль ч хэлбэрээр/ байгаа эсэх талаар

 

Тусгай дугаарт дуудлага хүлээн авах төвийн ажиллах эрх зүйн үндэс

Энэхүү төв нь ашгийн төлөө бус,төрийн бус байгууллагын статустай бөгөөд байгууллагын ажиллах эрх зүйн орчин болоод удирдлага, санхүүжилт, үйл ажиллагааны зорилго зэрэг нь төрийн бус байгууллагын дүрэм, төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагдана.

Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс төрийн байгууллага, албан тушаалтын хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаа, хүнд суртал, авилга хээл, хахуулын талаарх мэдээллийг хүлээн авах тусгай дугаар нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Харилцаа холбооны зохицуулах хорооноос албан ёсоор зөвшөөрөл авч гэрээ байгуулан ажиллуулж байгаа болно.

Тусгай дугаарт дуудлага хүлээн авах төв нь өөрийн үйл ажиллагаандаа Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Авлигын эсрэг хууль, Иргэдээс төрийн болон хувийн хэвшлийн

 

 

 байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай,

Компанийн тухай болоод бусад холбогдох хууль, тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

Тусгай дугаарт хүлээж авсан мэдээллийг ангилах болон холбогдох төрийн байгууллагад дамжуулах

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авах[1]

Тусгай дугаарт хандсан иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн гомдол, мэдээлэлд Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж бүхий мэдээлэл агуулагдаж байвал энэ талаар нэн даруй харьяалах байгууллагад мэдээлэл гаргах журмаар хандана.

Ийнхүү мэдээлэл гаргахдаа тусгай дугаарт хандсан буюу гомдол, мэдээлэл гаргасан иргэний овог, нэр, регистрын дугаар, гэрийн хаяг, утасны дугаар зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгэхээс гадна гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, уг хэрэгт ямар хүмүүс холбоотой байж болох талаар мэдээллийг тусгасан байвал зохино.[2]

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авсан тохиолдолд дуудлага хүлээн авах төв нь дараах байдлаар ажиллах боломжтой. Үүнд

А.        Тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад энэ асуудлаараа Цагдаагийн байгууллага, Тагнуулын байгууллага, Авилгатай тэмцэх газарт хандан өргөдөл, гомдол, мэдээлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлан таниулах;

Б.         Өөрөө шууд энэ талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан бол холбогдох хуулийн шаардлагыг хангасан мэдээллийг дээрх байгууллагуудад хуульд заасан харьяаллын дагуу гаргах;



[1]Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу Цагдаагийн байгууллага, Тагнуулын байгууллага, Авилгатай тэмцэх газарт тус тус хандан гаргах боломжтой.

Тусгай дугаарт хандаж буй иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн гаргаж буй  гомдол, мэдээлэл нь гэмт хэргийн шинжтэй байвал гомдол, мэдээллийг хүлээн авч буй тусгай дугаарын төв нь Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 166, 167-р зүйлүүдэд зааснаар өөрт хамааралгүй асуудлаар биш боловч гэмт хэрэг үйлдэгдсэн талаар мэдсэн этгээд тул мэдээлэл гаргах боломжтой.

 

Гэмт хэрэг гарсан талаар лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллагад мэдээлээгүй тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 246, 247-р зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэл болно.

 

[2]Гомдол, мэдээлэл гаргагчийн талаар бүрэн мэдээлэл авах нь нэгдүгээрт тухайн этгээдэд дээрх гомдол мэдээлэл нь хэрхэн шийдвэрлэгдсэн талаар хариу мэдэгдэх төрийн эрх бүхий байгууллагын үүргийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хоёрдугаарт бусдыг гүтгэх, гэмт хэргийн талаар худал мэдээлэх зэргээс сэргийлэх, хууль сахиулах байгууллагын хүчийг худал мэдээллийн дагуу дэмий үрэхээс сэрэмжлэх гуравдугаарт бусдаас авсан худал гомдол, мэдээллийг хууль сахиулах болон төрийн эрх бүхий байгууллагад дамжуулах, худал мэдээлэл өгсөн хэрэгт дуудлага хүлээн авах төв болоод түүний ажиллагсадыг оруулахаас сэрэмжлэх зорилготой.